МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛЬ

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийгэм, хүмүүнлэгийн салбарт мэдлэг бүтээж түгээн дэлгэрүүлдэг, олон улсын жишигт нийцэхүйц эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх төв байж, нийгэмд ашиг тусаа өгсөн их сургууль байна.

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Анх 1992 онд УБИС-ийн харъяа ГХДС нэртэй байгуулагдсан бөгөөд 1996 оноос МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль болж, улмаар 2010 оноос МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль буюу Орхон сургууль, 2017 оноос МУИС-ийн Эрдэнэт сургууль болсон.

СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Тус сургууль нь 2002, 2008 онуудад дээд боловсролын магадлан итгэмжлэлд хамрагдсан бөгөөд Орхон аймгийн хэмжээнд анхны магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль юм. 1996 онд анхны төгсөлтөө хийснээс хойш эдүгээ 22 удаагийн төгсөлтөөр гадаад хэл, эдийн засгийн чиглэлээр 3800 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна.

Манай сургуулийг гадаадын,  тухайлбал ОХУ, Казакстан, Турк, Солонгос улсын олон арван оюутан амжилттай сурч төгсөн төрөлх эх нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна.

Сургууль 1362.7 м2 ашигтай талбай бүхий 1330 суудалтай хичээлийн байртайгаас гадна оюутны дотуур байр, орчин үеийн программ нэвтэрсэн номын сан, өндөр хурдны интернетэд холбогдсон мэдээлэл технологийн төв, лингафон кабинет, 864 м2 талбай бүхий биеийн тамирын зал, чийрэгжүүлэх танхим, цайны газар, 1.96 га эдлэн газар бүхий аялал жуулчлалын баазтай.

Мэргэжлийн 5 тэнхимд 50 гаруй багш ажиллаж, боловсрол судлал, гадаад хэл судлал, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын өдөр, орой, эчнээ, магистрын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

БАКАЛАВРЫН СУРГАЛТ

  • Багш, гадаад хэлний боловсрол (англи, орос – өдөр, орой)
  • Багш, монгол хэл, уран зохиол
  • Гадаад хэлний орчуулга (англи, япон, хятад)
  • Нягтлан бодох бүртгэл
  • Менежмент (өдөр, эчнээ)
  • Санхүү, банк
  • Маркетинг
  • Даатгал

МАГИСТРЫН СУРГАЛТ

  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү, банк, даатгал
  • Менежмент (судалгааны, мэргэжлийн)
  • Боловсрол судлал
  • Гадаад хэлний боловсрол
  • Бэлтгэл магистр       

СУРГУУЛИЙН  ДАВУУ ТАЛ

  • Хангайн бүс буюу орон нутагт суралцаж хямд өртгөөр МУИС-ийн диплом гардан авах боломж
  • Олон улс болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцах боломж
  • Гадаад хэлний өндөр мэдлэгтэй эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн болж бэлтгэгдэх боломж
  • Хос болон хавсарга хөтөлбөрөөр суралцан давхар мэргэжил эзэмших боломж
  • Сонирхсон гадаад хэлийг сонгон суралцах боломж
  • Экологийн цэвэр хотод суралцах боломж

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ОХУ-ын Буриадын улсын их сургууль
  • ОХУ-ын Байгалийн чанадын улсын их сургууль
  • Турк улсын Gediz их сургууль
  • БНСУ-ын Уйдук их сургууль
  • АНУ-ын Энх тайвны корпус
  • Оросын шинжлэх ухаан соёлын төв
  • Турк улсын “Ядигар” сан, “TIKA” сан
  • Япон улсын JICA сайн дурын байгууллага
  • БНХАУ-ын Hanban сайн дурын байгууллага
  • МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон дотоодын их, дээд сургуулиуд

ХАЯГ:

МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ДЭНЖ БАГ, ОЮУТНЫ ГУДАМЖ-4

Утас:                           (976)-70353621

                                    (976)-70352851

                                    Факс: (976)-70353621

Вэб хуудас: www.muis-orkhon.mn

Е-мэйл: erdenet.num@gmail.com

Зар, зарлал

Сургуулийн товч танилцуулга2018-04-02 11:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #4: "Монгол хэлний төлөөний үгийн өгүүлбэрт илрэх бүтэц, утга үүрэг"2018-03-29 09:41Дэлгэрэнгүй унших
Монгол-Японы төвтэй хамтран явуулах дараагийн сургалт "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА"2018-03-27 16:29Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж2018-03-23 12:05Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших
Цагаан сарын золголтонд урьж байна2018-02-14 14:02Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль дараах хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг2018-02-06 14:22Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалтын дүн /Орхон аймаг/2018-02-02 14:46Дэлгэрэнгүй унших