Orchuulga

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн дэргэдэх Баталгаат Орчуулгын товчоо нь 2002 онд анх байгуулагдсан бөгөөд Монголын Орчуулагчдын Эвлэлийн Орчуулгын Төв Товчооноос албан ёсны зөвшөөрөл авсан Орхон аймгийн анхны Баталгаат орчуулгын товчоо юм.

Тус товчоо нь Монгол, Англи, Герман, Орос, Хятад, Япон хэлнээс аман болон бичгийн орчуулга хийж, Монголын Орчуулагчдын Эвлэл, Орчуулагын Төв Товчооноос баталсан тарифын дагуу тогтмол үйлчилж байна.

Тус орчуулгын товчоо нь нийт 19 орчуулагч гишүүдтэй бөгөөд бүх төрлийн бичиг баримтыг чанартай орчуулан баталгаажуулна.

Хаяг:Монгол улс, Орхон аймаг

Баян-Өндөр сум, Дэнж баг

Оюутны гудамж-4

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 320 тоот

Утас: 99365624