Тус сургуулийн санхүүгийн албаны үйл ажиллагаа нь сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн 1992 оноос улбаатай билээ. Анх 1992 онд тус алба нь байгууллагын мөнгөн хөрөнгийн урсгалыг төлөвлөх, хуримтлуулах, оновчтой хуваарилах, аж ахуй санхүүгийн үйл ажиллагааг үнэн зөв бүртгэн хянаж тайлагнах үүрэг зорилготойгоор1 нягтлан бодогч, 1 эд аж ахуйн нярав, нийт 2 орон тоотойгоор ажлаа эхэлсэн байна. Сургууль улам өргөжин тэлж үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдэн багшлах боловсон хүчин, ажилтан ажиллагсад, оюутны тоо нь анх байгуулагдаж байх үеэсээ олон дахин өссөний зэрэгцээ хэрэгцээ шаардлагын улмаас алба нэгжүүд шинээр нэмэгдэн, өөрчлөгдөн зохион байгуулагдаж ирсэн. Сургуулийн өргөжилттэй холбоотой тус алба нь 2000 оноос 1 ерөнхий нягтлан бодогч, 1 тооцооны нягтлан бодогч, 1 няравтайгаар, 2007 оноос хариуцах хөрөнгө, хангамжийн зүйлс улам өсөн нэмэгдсэний учир няравын орон тоог салган эд аж ахуйн нярав, кассын нярав хэмээн зааглан 1 няравын орон тоо шинээр нэмэгдсэн. 2010 оноос 1 ахлах нягтлан бодогч, 2 тооцооны нягтлан бодогч 1 няравын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.