Эрхэм зорилго:Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлж,нийгэм-соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөн, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад оршино.

Товч түүх:  Тус алба нь үүсэн байгуулагдсан үеээс эхлэн өөрийн үндсэн зорилго болох сургуулийн материалаг баазыг бэхжүүлэх, сурах ажиллах таатай орчныг бүрдүүлэх, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх  асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж ирлээ. Анх нягтлан бодогч, няравтайгаар сууриа тавьж байсан алба уг алба хөгжлийн явцад шаардагдах мэргэжлийн ажилтнаар эгнээгээ өргөтгөсөөр өнөөдөр үйлчилгээний 29 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 оноос МСҮТ-ийн байрыг түрээслэн ашиглаж байгаад, 1980 оноос Аймгийн Засаг даргын захирамжаар Зөвлөлтийн цэргийн казарм байсан барилгыг гэрээгээр ашиглах болж, 2003 оноос уг барилгыг төрийн мэдэлд шилжүүлснээр өөрийн хичээлийн байртай болсон.

Сургалтын орчин, эрдэм шинжилгээний  суурь судалгааны ажил хийх орчин нөхцлийг сайжруулах нь цаашдын хөгжлийн үндэс болдог билээ.Манай сургууль энэ талаар багагүй анхаарч, шинэ өөрчлөлт, ахиц дэвшилтэнд хүрч чадсан. Юуны өмнө хичээлийн байрны их засвар, өргөтгөл, оюутны байр, номын сан, музей, спорт зал, цайны газар, төрөлжсөн лаборитори,  орос ,англи хэлний  кабинет, анги танхимын тохижилтыг шинэчлэхэд ихээхэн анхаарч жилээс жилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж, засаж сэргээх,өргөтгөх шинээр байгуулах ажлыг хийж ирсэн.