МУИС-ийн Орхон сургуулийн сургалтын алба нь тус сургуулийн сургалт кредит тогтолцоонд шилжсэнээр 1998-1999 оны хичээлийн жилээс сургалтын албаны дарга, сургалтын албаны 2 мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдөр тус алба 14 дэх хичээлийн жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд тус албанд мэргэжилтнээр Д.Баярмаа, Д.Лүндэндорж, Б.Гантулга, А.Болд нар ажиллаж байсан ба албаны эрхлэгчээр хэлшинжлэлийн ухааны доктор, дэд профессор Б.Даваасүрэн эдүгээ хүртэл ажиллаж байна.

          2009-2010 оны хичээлийн жилүүдэдсургуулийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн сургалтын үйл ажиллагааг факультетын системээр явуулах болсон ба хэл соёлын факультетын декан Н.Амаржаргал, мэргэжилтэн Ж.Цэрэндулам, Эдийн засгийн факультетын декан О.Отгонбаяр, мэргэжилтэн Г.Уранцэцэг, хичээл зохицуулагч Ө.Пүрэвжав нар ажиллаж байв.

2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн факультетын зохион байгуулалт өөрчлөгдөж, сургалтын албаны эрхлэгчээр Док. Б.Даваасүрэн, мэргэжилтнээр Г.Уранцэцэг, Ж.Цэрэндулам, хичээл зохицуулагчаар Ө.Пүрэвжав нар ажиллаж байсан.

2012-2013 оны хичээлийн жилээс сургалтын систем програмд шилжсэнээр SISI систем хариуцсан мэргэжилтнээр Б.Гэрэлмаа ажиллах болсон.

Өнөөгийн бүрэлдэхүүнд сургалтын албаны эрхлэгчээр Док.Б.Даваасүрэн, зааварлагчаар Ж.Цэрэндулам, Н.Мөнх-Өлзий, хичээл зохицуулагч Ө.Пүрэвжав, SISI систем хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлмаа нар тус тус ажиллаж байна.

Сургалтын албаны зорилго

Сургуулийн бүх түвшний сургалтын бодлого, төлөвлөлт, хяналтын ажлыг удирдан зохион байгуулах, сургалт эрдэм шинжилгээний ажлын бодлого, чиглэл боловсруулах, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Сургалтын албаны үндсэн зорилтууд

  1. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинээр боловсруулах, шинэчлэх, өөрчлөлт оруулах болон хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хянах
  2. Сургалтын агуулга, технологи, арга зүйг МУИС, олон улсын жишигт нийцүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
  3. Сургалтын чанарыг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сургалтын дотоод чанарын удирдлагын асуудлыг хариуцан зохицуулах
  4. Багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, тэнхмийн эрхлэгч, багшийн ажлыг дүгнэх, аттестатчилахтай холбоотой харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих
  5. Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах

Сургалтын албаны гол үйл ажиллагаа

  1. Сургалтын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн дадлагыг хянах, зохион байгуулах
  2. Суралцагчийн багц цагийг тооцох, анги дэвшүүлэх
  3. Суралцагчийг шалгалтанд оруулахтай холбоотой харилцааг зохицуулах, шийдвэрлэх, хянах
  4. МУИС-ийн дүрэм, журмын хүрээнд элсэлт, төгсөлтийн ажлыг зохион байгуулах
  5. Суралцагчийн бие даасан үйл ажиллагааг дэмжих, хичээлээс чөлөөлөх, шалгалт өгөх зэрэг үйл ажиллагааг холбогдох тэнхимүүдтэй хамтран зохион байгуулах
  6. Суралцагчийн шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх
  7. Номын сангийн үйлчилгээ, мэдээллийн технологи, биеийн тамир спорт, боловсролын зөвлөгөө мэдээллийн төвүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах
  8. Оюутны байгууллагын үйл ажиллагааг зөвлөн чиглүүлэх