Номын сан-Мэдээллийн төвийн товч түүх

            МУИС-ийн Орхон сургуулийн  Номын сан нь анх  1992 онд Англи хэлний тэнхимийн дэргэд 200 гаруй номын фондтой байгуулагдсан. 1995 оноос мэргэжлийн номын санчтай болж, номын сангийн үйлчилгээний хүрээгээ тэлэн 40-50 оюутанд үйлчлэх уншлагын танхимтай болсон байна.

            Мөн 2002 оны 10 сарын 9-нд Швейцарь улсын иргэн Анита Фарнийн санаачилгаар 10000 гаруй ном сурах бичиг, сэтгүүл бүхий “Швейцарь ном, соёлын төв” байгуулагдсан байна.

            Одоо номын сан нь уншлагын 2 танхим, эрдэм шинжилгээний болон тогтмол хэвлэлийн уншлагын танхим, монгол, гадаад фондоос бүрдсэн нийт 235 м2  талбай бүхий 130 суудалтайгар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн  фондонд 3634 нэрийн 19200  ширхэг ном сурах бичиг байгаа ба жилд дунджаар 800-1100 номоор баяжуулан ашиглаж байна.

            Номын сангийн мэдээлийн нөөцийг бий болгох, номын сан хоорондын мэдээлэл солилцоог улам өргөжүүлж хамтран ажиллахын тулд ДЬЮИ-гийн аравтын ангилал (ДАА)-д БСШУЯ-ны сайдын 2001 оны 180 тоот тушаалын дагуу бүх ном, сурах бичгээ оруулсан бөгөөд 2004 оноос Lib4U номын сангийн автоматжуулагдсан программ хангамжийг ашиглан ажиллаж байгаад 2012 оноос Номын сангийн “Коха” программыг ашиглан үйлчилж эхлээд байна.

            МУИС-ийн ОС-ийн номын сангийн эрхэм зорилго нь:Тус сургуулийн оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт мэдээллийг эрх тэгш, нээлттэй хүргэх, номын сангийн чанартай үйлчилгээ үзүүлэх, оюутны бие даан суралцах нөхцлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэт, бүтээлч, орчинг бүрдүүлэхэд оршино.  

Номын сангийн одоогийн бүрэлдэхүүн

Номын сангийн эрхлэгч П.Пагмадулам. Улаанбаатар, Соёлын дээд сургуулийг Номын сан-Мэдээллийн ажилтан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Магистр, МУСТА. 2008 оноос тус сургуульд ажиллаж байна. Эрдэм шинжилгээ тогтмол хэвлэлийн фондыг хариуцан ажилладаг. Тус фонд нь  гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүл болон доктор, магистр, бакалаврын зэрэг горилсон эрдэм шинжилгээ судалгааны 200 гаруй бүтээлээр тус сургуулийн багш, оюутан, ажилтан, ажиллагсадад үйлчилгээ үзүүлж байна.

     

 

 

 Монгол номын фонд

Монгол номын фонд нь 10900 гаруй ном сурах бичиг, 6 төрлийн тогтмол хэвлэлээр уншигчдад үйлчилж байна. Эдийн засаг , НББ, Менежмент, Маркетинг , Боловсрол, Хэл шинжлэл, Уран зохиол, Түүх, аялал жуулчлал , Лавлах болон толь бичгүүд зэрэг шинжлэх ухааны ном хэвлэлээр баяжигдсан номын фондтой. Жилд дундажаар 13618 ирэгсдэд 16840 ном хэвлэлээр үйлчилдэг. Уншигчдад цахим үнэмлэхийг үндэслэн уншлагын танхимаар болон гэрээр ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг олгон үйлчилдэг. 2 номын санчтай. 60 суудал бүхий уншлагын танхимтай. Шинэ номын болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, шинэ номын мэдээг тогтмол гарган сурталчилж уншигч, оюутнуудын дунд “Эссе бичлэгийн уралдаан, АХА, лекц, зэрэг соёл олон түмний ажлыг зохион байгуулан явуулдаг. Номын сангийн дэргэдэх “Номч “ клубийг ажиллуулан одоогоор 48 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Номын санч – С. Эрдэнэбилэг.  МУСТА. Улаанбаатар Соёлын Дээд Сургуулийг Номын сан- Мэдээллийн ажилтан мэргэжлээр  бакалаврын зэрэгтэй  төгссөн.  2004 оноос хойш тус сургуульд ажиллаж байна.

 

 

 

 

 

Номын санч- Ч.Мөнхсайхан. Улаанбаатар Соёлын Дээд Сургуулийг Номын сан- Мэдээллийн ажилтан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй  төгссөн. 2011 оноос хойш тус сургуульд   ажиллаж байна.

 

 

 

 

 Ажиллах цагийн хуваарь : Даваагаас Баасан гаригт 08:00-20:00 цаг.

Бямба гаригт 10:00-15:00 цагуудад 2 ээлжээр  ажиллдаг.

Гадаад номын фонд

Гадаад фонд нь Англи , Орос , Хятад , Япон , Солонгос , Герман хэлний ном, болон Ауди, СD, DVD, кассетаас   бүрдсэн нийт 100000 гаруй номын фондтой үйл ажиллагаагаа явуулан уншигчдад үйлчилж байна. Жилд дундажаар 7965 ирэгсдэд 10233  ном хэвлэлээр үйлчилдэг. Уншигчдад цахим үнэмлэхийг үндэслэн уншлагын танхимаар болон гэрээр ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг олгон үйлчилдэг. 2 номын санчтай. 60 суудал бүхий уншлагын танхимтай.  Шинэ номын болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, шинэ номын мэдээг тогтмол гарган сурталчилж уншигч, оюутнуудын  дунд “EYE WISDOM”,”Поле чудес” зэрэг  уралдаан тэмцээн, болон  АХА, лекц,  зэрэг соёл олон түмний  ажлыг зохион байгуулан явуулдаг. Англи хэлний орчуулга судлалын тэнхим, Гадаад хэлний тэнхимүүдтэй хамтран ажилладаг. 

Номын санч- Д.Манлайбаатар.  Улаанбаатар Соёлын Дээд Сургуулийг Номын сан-Мэдээллийн ажилтан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй  төгссөн.  2010 оноос хойш тус сургуульд  ажиллаж байна.

 

 

 

 

 

Ажиллах цагийн хуваарь : Даваагаас Баасан гаригт 08:00-20:00 цаг.

Бямба гаригт 10:00-15:00 цагуудад 2 ээлжээр ажилладаг.