Орос хэл сурах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, оросын яруу найрагчдын уран бүтээлтэй танилцуулах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө үнэлэх арга зүйд сургах, цаашлаад судалж буй хэлээ эрхэмлэн дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилготойгоор 2017 оны 11-р сарын 29нд орос хэл сонгон суралцаж байгаа I, II түвшний оюутнууд болон орос хэлний багшийн 4-р түвшний оюутнуудын дунд “Уран уншлага”-ын тэмцээнийг зохион явууллаа.

Уг тэмцээн нь 2 үе шаттай зохиогдсон ба 2017 оны 11-р сарын 17 нд 1-р шатыг анги бүр дээр зохион явуулж шалгарсан оюутнууд 2017 оны 11-р сарын 29нд зохиогдсон  II шатны тэмцээнд оролцлоо.

II шатны тэмцээн нь дараах зохион байгуулалттай явагдлаа. Эхний шат “Оросын яруу найрагчдын шүлгийг хэн сайн унших вэ?” сэдвийн дор А.С.Пушкин “Керн”, Сергей Есенин “Гой тыРусьмоя родная”, “Шаганэ ты мояШаганэ”, А.А.Фета “Холодная осень” нарын шүлгийг оюутнууд чээжлэн шүлгийн агуулгад тохируулан презентаци бэлдэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, уран яруу уншлагын ур чадвараараа өрсөлдлөө. Дараагийн шат нь зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн “Философ и богач” сэдэвт эх дээр ажиллах (өргөлтийг зөв тавих), уран яруу унших даалгаврыг оролцогч оюутнууд гүйцэтгэсэн ба тус тэмцээнд орос хэл сонгон судалж буй НББ-ийн II түвшний оюутан Б.Мягмарсүрэн тэргүүн байрыг, хэлний I түвшний оюутан М.Пүрэвсүрэн дэд байр, У.Жавхлан тусгай байрыг тус тус эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Oros12 01 (3)     Oros12 01 (2)

Oros12 01 (1)