БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Хэзээ:                                     2018 оны 2 дугаар сарын 8

Зохион байгуулагч:             МУИС-ийн Эрдэнэт сургууль, Орхон аймгийн БСУГазар

Дэмжигч:                              Орхон аймгийн засаг даргын тамгын газар

Явагдах газар:                     МУИС-ийн Эрдэнэт сургууль, танхим №312

Хамрах хүрээ:                      Орхон аймгийн СӨБ, ЕБС, МСҮТ -ийн багш нар

Уралдааны  зорилго:    Боловсрол судлал, хэл шинжлэлийн чиглэлээр судалгааны ажлын бүтэц аргазүйн талаар онолын болон дадлага эзэмших   боловсролын тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд судлаачид илтгэл тавих, харилцан шинэ мэдлэг түгээх, туршлага солилцох зорилготой.

Илтгэлийн сэдвийн хамрах хүрээ:

  • Хэл соёл
  • Боловсрол судлал

Илтгэл хүлээн авах хугацаа:

Илтгэлийг бүрэн эхээр (full text) нь болон илтгэлийн товч танилцуулга (presentation) хүлээн авах хугацаа:

2018 оны 2 дүгээр сар 1-ны 12:00 цаг хүртэл

Илтгэлийн эхэд тавигдах шаардлага:

  1.  Илтгэлийг MSW программаар Times New Roman  фондоор бичих
  2. Хуудсын хэмжээ А4, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай /Single/, бичвэрийн хоёр талыг тэгшлэх /Justify/
  3. Эшлэлийн зүүлт /Insert footnote/-ээр бичих
  4. Илтгэл 4-10 хуудас байх
  5. Хамтарсан илтгэл байж болно
  6. Илтгэгчийн нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газар, холбоо барих утас, цахим хаягийг тодорхой бичих
  7. Түлхүүр үг: 5-аас доошгүй

Илтгэлийг хүлээн авах хаяг:   МУИС-ийн Эрдэнэт сургууль: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

                                                                         гэсэн цахим хаягаар илгээнэ үү.

Шагнал:

Аман болон Ханан илтгэл тус бүрээр байр эзлүүлнэ.

I           байр                

II          байр                

III        байр                

Тусгай байр               

Холбоо барих утасны дугаар:     999044277,  99367747