МУИС-ийн Орхон сургууль нь өнөөдөр 50 орчим гадаадын их дээд сургууль, байгууллагатай хамтран ажиллаж байна. 2010-2011 оны хичээлийн жилд  БНХАУ-ын Жянвэн дээд сургууль, ОХУ-ын Томскийн Багшийн их сургууль, Томскийн Соёл урлагийн коллеж, Солонгосын Uiduk их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь тус сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.

2006 оноос хойш манай сургуулийн оюутнууд сургууль хоорондын оюутан солилцооны гэрээний дагуу дотоодын болон гадаадын их дээд сургуулиудад урт болон богино хугацаагаар сургалтанд хамрагдаж ирсэн. Орос хэлний мэргэжлийн ангийн багш оюутнуудын хамт жил бүр ОХУ-ын Буриадын их сургуулийн дорно дахины факультетэд, ОХУ-ын Буриадын их сургуулийн Монгол-төвд судлалын ангийн оюутнууд багшийн хамт манай сургууль дээр монгол судлалын чиглэлээр суралцдаг уламжлалтай бөгөөд дээрх уламжлалын дагуу жил бүрийн хичээлийн жилд оюутан солилцоог чанартай зохион байгуулж байна.

    Хамтын ажиллагаатай байгууллагууд:

  • БНХАУ-ын Шаньдуны Их сургууль
  • БНХАУ-ын Жянвэн дээд сургууль
  • ОХУ-ын Томскийн Их сургууль
  • ОХУ-ын Томск мужийн Соёл урлагийн коллеж
  • ОХУ-ын Буриадын Их сургууль
  • ОХУ-ын Эрхүү хотын Аялал жуулчлалын академи
  • БНСУ-ын Чунг-Ангийн Их сургууль
  • АНУ-ын Англи хэлний институт
  • Улаанбаатар дээд сургууль
  • Орхон Их сургууль
  • Турк улсын “Ядигар” сан
  • ОУ-ын “Койка” байгууллага
  • АНУ-ын “Энхтайвны корпус”
  • Монгол-Япон төв
  • Хятад хэлний багш нарын холбоо
  • Япон улсын JCA сайн дурын байгууллага