МУИС-ийн Орхон сургууль нь орон нутгаас элсэгч оюутнуудад зориулсан харьцангуй бага үнэ, амьдралын таатай орчин бүхий 80 хүний багтаамжтай оюутны дотуур байртай. Энэ нь МУИС-ийн Орхон сургуулийн хичээлийн байртай залгаа байрласан байдаг.

2013-2014 оны хичээлийн жилд шинээр 120 оюутны багтаамжтай 2 давхар барилга барих зураг төсөв хийлгэн, барилгын ажлыг эхлүүлээд байна. 

Жил бүр дотуур байранд амьдрах хүсэлтэй оюутны тоо өндөр байдаг тул МУИС-ийн Орхон сургуульд элссэн оюутан дотуур байранд амьдрах хүсэлтэй бол Нийгмийн үйлчилгээний алба болон Сургалтын албанд эрт мэдэгдэх шаардлагатай.

Бүрдүүлэх баримт бичиг:

    МУИС-ийн Орхон сургуульд элссэн болохыг баталгаажуулсан баримт бичиг

    Иргэний үнэмлэх

    Оюутан хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй бол орон нутгийн засаг захиргаанаас олгосон тодорхойлолт

    Төлбөрийн баримт

Дотуур байрны төлбөрийг МУИС-ийн Орхон сургуулиас тогтоох ба дотуур байртай холбоотой бүх төрлийн асуудлыг МУИС-ийн Нийгмийн үйлчилгээний албанаас тодруулж болно.