Дотоод хамтын ажиллагаа

МУИС-ийн Эрдэнэт сургууль нь мэргэжлийн холбоод, үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд, ажил олгогч эздийн холбоо, төрийн болон ТББ-уудтай хамтран ажилладаг байна.

Хамтран ажиллах гэрээ, хэлцэл, ажлын үр дүн

2009-2014 оны төлөвлөгөөний үнэт зүйлсээр тодорхойлсон Шударга ёс, хамтач байдлыг дэмжих гэсэн чиглэл, 2016-2020 оны төлөвлөгөөний дагуу тодорхойлсон Бидний нөлөөлөл, Хамтын ажиллагаа, Нийгмийн хариуцлага зэрэг стратегийн чиглэл зэрэг төлөвлөгөөний дагуу тус сургууль гадаад, дотоодын хамтын ажиллагаандаа байнга анхаарч ажиллаж ирсэн бөгөөд тайлант хугацаанд дараах байдлаар дотоод хамтын ажиллагааг хэрэгжүүлж иржээ. Хамтын ажиллагааг дараах чиглэлүүдээр хийж, хэрэгжүүлж ирсэн байна.

Тайлант хугацаанд дотоод хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн гэрээ хэлцлүүд тэдгээрийн үр дүн нь дараах үндсэн 3 чиглэлээр хэрэгжиж байна. Үүнд:

  1. Хөтөлбөрийн орчинг сайжруулах
  2. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ
  3. Соёл олон нийт, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа

Эдгээр ажлуудыг тоон үзүүлэлтээр харуулбал:

 

Хэрэгжүүлж буй ажлуудын тайлан дүгнэлт

2016-2020 оны төлөвлөгөөний дагуу тодорхойлсон Бидний нөлөөлөл, Хамтын ажиллагаа, Нийгмийн хариуцлага зэрэг стратегийн чиглэл зэрэг төлөвлөгөөний дагуу тус сургууль энэ талаар дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.

Сургалтын таатай орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд 5 анги танхимын ширээ сандлыг шинэчилж солих, спорт заалны шалыг иж бүрэн солих зэрэг ажлуудын гэрээ хэлцлүүд хийгдсэн байна.

Сургалт,судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд МУИС-ийн бизнесийн сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 31 магистрын судалгааны ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Соёл олон нийт нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд сургуулийн амралтын баазын барилгын ажлыг эхлүүлэх судалгаа, шинжилгээний ажил, Хөх чулуутын ам хэмээх газарт мод шилжүүлэн суулгах ажил,

Хамтын ажиллагааны арга туршлага

2016-2020 оны төлөвлөгөөний дагуу тодорхойлсон Бидний нөлөөлөл, Хамтын ажиллагаа, Нийгмийн хариуцлага зэрэг стратегийн чиглэл зэрэг төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлуудын үр дүнгээс бий болсон арга туршлагуудыг дурьдвал.

Сургалтын таатай орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнгээс харвал гэрээний заал нөхцлүүд дээрээ анхаарал тавьж, эрх, үүрэг хариуцлагын тогтолцоог  сайн бүрдүүлж чадвал ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж, ажлын чанар, сургалтын  таатай орчинг сайжруулахад тус дөхөм болж байна.

Сургалт,судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд МУИС-ийн бизнесийн сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу магистрын түвшний судалгааны чиглэлээр хийгдсэн, хийгдэж буй ажлууд тогтмол сайн байгаа ч харилцан туршлага судлах, оюутан багш солилцооны хөтөлбөр, докторантурын сургалт судалгааны ажлын явц хангалтгүй байна. Мөн хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна

Соёл олон нийт нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг цааш уламжлал болгон хэрэгжүүлэх, шинээр нийгэм соёлын арга хэмжээнүүдийг орон нутгийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй.

Нийгэмд үзүүлсэн үйлчилгээний хэлбэр, хамрагдагсдын тоо, үр дүн /багш, суралцагчдын зүгээс/

МУИС-ийн Захирлын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралт Монгол улсын их сургуульд профессор, багш ажиллуулах журмын 10.1, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 2015-2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөний зорилгод хүрэх аргуудын нэг чиглэл нь нийгмийн хариуцлага юм. Энэхүү чиглэл нь бидний нийгмийн хариуцлага ба тогтвортой байдлын зарчмыг сургуулийн хэмжээнд нэвтрүүлэх арга, хандлагыг тодорхойлно.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нар нь МУИС-д профессор, багш ажиллуулах журмын дагуу мөн өөрсдийн санаачилга, бусдын хүсэлтээр сургууль, нийгэм, олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулна.

Нийгэмд үзүүлсэн үйлчилгээнд хамрагдах зүйлс нь МУИС-ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээний /аттестатчиллын/ журмын 3.3-д тусгагдсан

Зар, зарлал

Эрдэмтдийн индэр цуврал #5: Доктор Т.Элдэв-Очир2018-04-25 10:05Дэлгэрэнгүй унших
Сургуулийн товч танилцуулга2018-04-02 11:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #4: "Монгол хэлний төлөөний үгийн өгүүлбэрт илрэх бүтэц, утга үүрэг"2018-03-29 09:41Дэлгэрэнгүй унших
Монгол-Японы төвтэй хамтран явуулах дараагийн сургалт "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА"2018-03-27 16:29Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж2018-03-23 12:05Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших
Цагаан сарын золголтонд урьж байна2018-02-14 14:02Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль дараах хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг2018-02-06 14:22Дэлгэрэнгүй унших