Эрдэм шинжилгээ инновацийн алба

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ, Инноваци, Хамтын ажиллагааны алба нь 2017-2018 оны хичээлийн жилд 4 албаны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. МУИС-ийн Эрдэнэт сургуулийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөхийн тулд судалгаа, шинжилгээний бодлогоо зах зээлийн суурь зарчимд нийцүүлэн өөрчилж, өрсөлдөөнд суурилсан, эдийн засгийн хувьд үр ашигтай тогтолцоог нэвтрүүлнэ.

Дээд боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмждэг олон улсын болон дотоодын хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөх зорилгын хүрээнд гадаад болон дотоод түншүүдтэй МУИС-ийн Эрдэнэт сургуулийн харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж сурталчилна. 

 

 

Дарга Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Т.Элдэв-Очир

Ажлын туршлага:

1998-2000 онд Завхан аймаг дахь МУИС-ийн ЭЗСС-д багш,

2000-2001 онд Сэлэнгэ менежментийн дээд сургуульд тэнхимийн эрхлэгч ,

2009-2011 онд Монгол бизнес дээд сургуульд гүйцэтгэх захирал,

2001 оноос МУИС-ийн Багш, Санхүү Эдийн Засгийн Тэнхмийн эрхлэгч, ЭШИХААлбаны дарга

Сонгуульт ажил:

  • Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-ийн зочин судлаач

2016 оны 4-р сард Монгол Банкнаас зарласан Санхүү Эдийн Засгийн чиглэлээрх шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдаанд багш, судлаачдын ангилалд “Банкны салбарын үр ашгийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр дэд байр, 2016 оны 10-р сард Голомт банкны нэрэмжит “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” сэдэвт шилдэг судалгааны ажил шалгаруулах улсын уралдаанд дэд байр тус тус эзэлсэн болно.

Т.Элдэв-Очир нь салбарын үр ашгийн чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд Сангийн яам, тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд 2016-2017 онуудад судалгааны баг ахалж 3 удаа захиалгат судалгаа хийсэн байна.


 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан Боловсрол судлалын доктор (Ph.D) Л.Золжаргал

Ажлын туршлага:

2002-2017 онд МУИС-ийн Эрдэнэт сургуульд япон хэлний багш,

2017 оноос МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан ажилтан

Сонгуульт ажил:

  • МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Паркын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • WSTEM олон улсын байгууллагын гишүүн

Багш хөгжлийн төвийн ажилтан С.Энхтуяа

Ажлын туршлага:

Боловсролын салбарт 29 дэхь жилдээ ажиллаж байна.

1989-2006 онд Ерөнхий боловсролын сургуульд орос хэл, англи хэлний багш,

2006 – 2017 онд МУИС-ийн Эрдэнэт сургуульд Англи хэлний багш,

2017-2018 оны хичээлийн жилээс МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Багш хөгжлийн төвийн ажилтанаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

  • Англи хэлний багш нарын холбооны гишүүн

Хэвлэл мэдээлэл, вэб хариуцсан ажилтан Д.Отгонбаатар

Ажлын туршлага:

2006-2010 онд ХААИС-ийн ОАСС-д багш,

2010-2017 онд МУИС-ийн Эрдэнэт сургуульд багш,

2017-2018 оны хичээлийн жилээс МУИС-ийн Эрдэнэт сургуулийн хэвлэл, мэдээлэл вэб хариуцсан ажилтнаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

  • МУИС-ийн Эрдэнэт сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч
  • ММНБИ-ийн Орхон салбарын менежер, нягтлан бодогч
  • ММНБИ-ийн Орхон салбарын удирдах зөвлөлийн гишүүн

Зар, зарлал

МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших
Цагаан сарын золголтонд урьж байна2018-02-14 14:02Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль дараах хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг2018-02-06 14:22Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалтын дүн /Орхон аймаг/2018-02-02 14:46Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалт явагдана2018-01-24 15:33Дэлгэрэнгүй унших
ЭЕШ-нд бэлдэх сургалтын бүртгэл явагдаж байна2018-01-06 13:52Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ2018-01-05 16:14Дэлгэрэнгүй унших
Баталгаат Орчуулгын товчоо ажиллаж байна2018-01-04 14:59Дэлгэрэнгүй унших