МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛЬ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ, ЗАВХАН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МУИС-ийн дээрх 3 сургуулийн хурал жил бүр  уламжлал болгон явагддаг бөгөөд энэ удаагийн ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ МУИС-ийн Эрдэнэт сургуульд 2018 оны 04 сарын 26 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрдэнэт сургууль, Бизнесийн сургууль, Завхансургуулийн нийт 10 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүлснээс “Өрхийн санхүүгийн сайн сайхан байдлын индексийг үнэлэх нь” сэдвээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн санхүү, банк-4 ангийн оюутан Б.Өсөхбаяр 1-р байр, “Музейн маркетинг ба түүний үйлчилгээг сайжруулах нь” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг-4 ангийн оюутан Т.Наранцацрал, Б.Амгалан, П.Сувданчимэг нар 2-р байр, “Арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээ” сэдвээр хамтарсан илтгэл бичсэн МУИС-ийн Эрдэнэт сургуулийн санхүү, банк-4 ангийн оюутан Н.Энхжавхлан, Д.Ган-Эрдэнэ 3-р байр, “Саарал усыг ахуйн зориулалтаар ашиглах төслийн үр ашгийн тооцоо” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-3 ангийн оюутан А.Дуламсүрэн нар тусгай байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдсан байна. Нийт оюутнууддаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье.

МУИС-ийн Эрдэнэт сургууль, ЭШИХАА

Зар, зарлал

2018-2019 оны өвлийн төгсөх хүсэлт гаргах2018-10-26 14:42Дэлгэрэнгүй унших
Оюутан танаа зөвлөмж хүргүүлэх нь2018-10-23 12:59Дэлгэрэнгүй унших
Мэдэгдэл2018-06-08 16:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #5: Доктор Т.Элдэв-Очир2018-04-25 10:05Дэлгэрэнгүй унших
Сургуулийн товч танилцуулга2018-04-02 11:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #4: "Монгол хэлний төлөөний үгийн өгүүлбэрт илрэх бүтэц, утга үүрэг"2018-03-29 09:41Дэлгэрэнгүй унших
Монгол-Японы төвтэй хамтран явуулах дараагийн сургалт "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА"2018-03-27 16:29Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж2018-03-23 12:05Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших