МУИС-аар аялъя нээлттэй өдөрлөг явагдлаа

2018 оны 5 дугаар сарын 18-нд Монгол Улсын Их Сургууль болон Эрдэнэт, Завхан сургууль дээр "МУИС-аар аялъя" өдөрлөг явагдлаа. Өдөрлөгөөр Монгол Улсын Их сургуулийн бакалаврын өдөр, орой, эчнээ, магистр, докторын түвшний хөтөлбөрийн сурталчилгаа болон оюутанд үзүүлдэг дэмжлэг үйлчилгээ, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг цогц байдлаар таниулах, сургалтын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг Монгол Улсын Их Сургуулиар аялангаа үзэж танилцах юм.

МУИС-ийн Эрдэнэт сургууль дээр явагдсан уг арга хэмжээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын 12 сургууль хамрагдаж, төгсөх ангийн 500 гаруй сурагчид сургуулийн үйл ажиллагаа болон хөтөлбөртэй танилцлаа.