Оюутан танаа зөвлөмж хүргүүлэх нь

ОЮУТАН ТАНАА ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭХ НЬ

Оюутан та Эрүүл мэндийн даатгалаа цаг тухайд нь төлж байх нь таны үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлснээр та өөрийнхөө ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах нөхцлийг хангаж байгаа явдал юм.

Оюутан таны эрүүл мэндийн даатгал бүрэн төлөгдсөнөөр ЭМД-ын дэвтэрт бичилт хийгдэж баталгаажих бөгөөд энэ нь дараах боломжийг бүрдүүлнэ.

  • Даатгуулагчийг эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчилнэ.
  • Даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төлбөр гүйцэтгэх мэдээллийн хэрэгсэл болно.
  • Даатгуулагч бүр жилд 1,800,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. /ЭМД-ын тухай хуулийн 13.1.1 заалт/
  • Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгон үйлчлүүлэх, тусламж үйлчилгээний чанар, зардлын төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих эрхтэй.   /Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.1.3, 7.1.9 заалт/
  • 21 бүлэг 134 төрөл 218 тунгийн эмэнд 30-80 хувийн, 100-18000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • Бүх төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, орон нутаг болон харъяалал харгалзахгүй үзлэг үйлчилгээнд хамрагдах боломжтой.
  • Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй иргэн- даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.

Та өөрөө хариуцан төлөх /18 нас хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол ЭМДаатгалыг улсаас төлнө/  энэхүү даатгалыг тухайн жилдээ төлөхгүй байх нь таныг даатгалын шимтгэлийн төлбөрөөс хөнгөлөх үндэслэл болохгүй бөгөөд нөхөн төлөх шаардлагатай болдог байна.

Даатгуулагч даатгалын шимтгэлээ тухайн жилдээ төлөхгүй бол

  • Хэрэв эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухайн жилдээ төлөөгүй бол хоёр дахин нэмэгдүүлж төлнө. /ЭМД-ын тухай хуулийн 25.2  заалт/
  • Өвдөхөд эмнэлэгийн тусламж авахад бэрхшээлтэй тулгарна. ЭМД, түүний торгуулийг нөхөн төлж үйлчилгээ авах эрх үүсэх тул цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хохиролтой.
  • Оюутнууд төгсөөд ажилд ороход суралцаж байсан хугацааны ЭМД-ийг бөглүүлсэн байх шаардлага тавигдана.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох мэдээллийг www.ndaatgal.mn,  дэлгэрүүлж үзнэ үү.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн  оюутнуудыг даатгалд хамруулах ажлын хүрээнд Орхон аймгийн НДХэлтэстэй хамтран 3 жил төлөх Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн 1 жилийн төлбөрийг  хөнгөлж байна. Хэрэв та 2016, 2017, 2018 оны ЭМД-аа төлөөгүй байгаа бол 2017, 2018 оны ЭМД-ын төлбөрөө төлөөд 2016 оны ЭМД-ын төлбөрийг үнэгүй бөглүүлэх нь байна.  

 МУИС-ийн Эрдэнэт сургуулийн  суралцагчид ЭМД-ын шимтгэлд  сарын 2400 буюу жилийн  28800 төгрөгийг доорх дансанд  2018 оны 12 сарын 14-ний дотор тушаан ЭМД-ын дэвтэрээ  бөглүүлнэ үү!

ОРХОН АЙМАГ

ТӨРИЙН БАНК: 130400014060

ХААН БАНК: 5090246883

КАПИТАЛ БАНК: 2035000575

ГОЛОМТ БАНК: 4001074581

МУИС-ийн ЭРДЭНЭТ СУРГУУЛЬ СХҮАлба

Зар, зарлал

2018-2019 оны өвлийн төгсөх хүсэлт гаргах2018-10-26 14:42Дэлгэрэнгүй унших
Оюутан танаа зөвлөмж хүргүүлэх нь2018-10-23 12:59Дэлгэрэнгүй унших
Мэдэгдэл2018-06-08 16:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #5: Доктор Т.Элдэв-Очир2018-04-25 10:05Дэлгэрэнгүй унших
Сургуулийн товч танилцуулга2018-04-02 11:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #4: "Монгол хэлний төлөөний үгийн өгүүлбэрт илрэх бүтэц, утга үүрэг"2018-03-29 09:41Дэлгэрэнгүй унших
Монгол-Японы төвтэй хамтран явуулах дараагийн сургалт "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА"2018-03-27 16:29Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж2018-03-23 12:05Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших