“МУИС-ийн ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ ” СЭДЭВТ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Эрдэмтэн, судлаач, багш та бүхнийг “МУИС-ийн Эрдэнэт сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт төслийн уралдаанд  “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу судалгааны төслийн баримт бичгээ боловсруулан  оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч:             

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн ЭШИХААлба

Дэмжигч:                             

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захиргааны зөвлөл

Явагдах газар:                    

МУИС-ийн Эрдэнэт сургууль

Хамрах хүрээ:                      

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш, судлаачид, төгсөгчдийн холбоо,хамтын ажиллагаатай байгууллагууд

Уралдааны  зорилго:         

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн /хуучнаар МУИС-ийн Орхон сургууль/ элсэлтийн туршлага судлах,  элсэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах, арга зам хайх, тулгамдаж буй асуудал шийдвэрлэх, үр дүнг тооцох

Төслийн чиглэл:                  

Судалгааны төсөл нь МУИС-ийн Эрдэнэт сургууль/хуучнаар МУИС-ийн Орхон сургууль/- ийн элсэлтийн судалгааг сүүлийн 5 жил буюу 2012-2017 оныг хүртэл хамарсан элсэлтэд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйл, МУИС-ийн Орхон сургуулийн/хуучнаар/ элсэлтэд зарцуулсан зардлын эзлэх хувь, тус сургуулийн элсэлтийг цаашид нэмэгдүүлэх боломж, арга замыг тусган үр дүнг тооцсон байна.

Уралдаанд материал бүрдүүлэх, сонгон шалгаруулах хугацаа:

Тус уралдаанд ирүүлэх материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон байгууллага, гүйцэтгэгчдийн нэрийг монгол хэлээр бичихээс гадна, англи хэлээр давхар бичнэ. Уралдаанд ирүүлсэн саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

 Уралдаанд оролцогч талууд төслийн материалыг 2017 оны  10 дугаар сарын 27-ноос 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23:59 цаг хүртэл МУИС-ийн Эрдэнэт сургуулийн erdenet.num@gmail.com цахим хаягаар орж, өргөн мэдүүлнэ.  Цахимаар бүртгүүлсэн төслийн эх хувийг МУИС-ийн Эрдэнэт сургуулийн ЭШИХААлбаны №320 тоот өрөөнд хүргүүлнэ. Эцсийн сонгон шалгаруулалтын дүн 2017 оны 12 дугаар сарын 22 нд гарна.

Шагналын сан:                                

I байр                         1 (500.000₮)

II  байр                       1(300.000₮)

III байр                       1 (200.000₮)

МУИС-ийн ЭРДЭНЭТ СУРГУУЛЬ, ЭШИХААЛБА

Холбоо барих утас: 99012035, 99365624, 94352106

Зар, зарлал

МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших
Цагаан сарын золголтонд урьж байна2018-02-14 14:02Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль дараах хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг2018-02-06 14:22Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалтын дүн /Орхон аймаг/2018-02-02 14:46Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалт явагдана2018-01-24 15:33Дэлгэрэнгүй унших
ЭЕШ-нд бэлдэх сургалтын бүртгэл явагдаж байна2018-01-06 13:52Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ2018-01-05 16:14Дэлгэрэнгүй унших
Баталгаат Орчуулгын товчоо ажиллаж байна2018-01-04 14:59Дэлгэрэнгүй унших