МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ШАЛГАРЛАА.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилгоор жил бүр шилдэг суралцагчидаа тодруулж урамшуулал олгодог.

2019-2020 оны хичээлийн жилийн МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт Эрдэнэт сургуулийн Багш, монгол хэл уран зохиолын боловсрол хөтөлбөрөөр суралцаж буй IY түвшний оюутан М.Гэрэлцэцэг, М.Цэвэлмаа, Хятад хэлний орчуулагч хөтөлбөрөөр суралцаж буй III түвшний оюутан М.Лхамсүрэн, Менежмент хөтөлбөрөөр III түвшинд  суралцаж буй И.Батцэцэг нар шалгарч сургалтын төлбөрөөс  50%  хөнгөлүүлэх эрхээр шагнуулсан байна.

МУИС-аар овоглосон  олон мянган суралцагчаас ШИЛДЭГ-ээр шалгарсан оюутнууддаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.