Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

  1. Түрээслүүлэх хөрөнгийн мэдээлэл:

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн хичээлийн байрны 1-р давхарт байрлах цайны газрын зориулалтаар тохижуулсан 58,5 м.кв талбайг цайны газраар ажиллуулах хувь хүн хуулийн этгээдэд түрээслүүлнэ.

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 15.00 цагт

Материал хүлээн авах хаяг

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Оюутны гудамж-1 МУИС-ийн Эрдэнэт сургууль №308 тоот өрөө, бичиг хэргийн ажилтан

Материал нээх хугацаа, хаяг байршил

Материал хүлээн авсан эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор МУИС-ийн Эрдэнэт сургуулийн -№ 303 тоот өрөөнд оролцогчдын өмнө нээх

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Талбайн түрээс-351,000

/Гурван зуун тавин нэгэн мянган төгрөг 00 мөнгө/ Нэмэлтээр ашиглалтын зардлуудаа түрээслэгч төлнө.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Заавал биш

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Түрээслүүлэгчийн тавьсан шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтын комиссын нийт гишүүдийн дүнгийн нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан түрээслэгчийг сонгоно.

Оролцогчдын бүрдүүлж ирэх материал

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Иргэний хувьд цахим үнэмлэх/-ний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хуулбар

- Үйл ажиллагааны хувьд сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагын танилцуулга, түрээсийн гэрээний хуулбар

-Иргэн, хуулийн этгээдийн санхүүгийн чадварыг тодорхойлсон дансны хуулга, харилцагч банкны тодорхойлолт

-Тогооч, туслах тогооч тус бүрийн мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Цайны газрын талбай,  тоног төхөөрөмжийг түрээслэх үнийн санал

 

  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн хичээлийн байранд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88042478 утсаар болон www.muis-orkhon.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Оюутны гудамж-1 МУИС-ийн Эрдэнэт сургууль

Холбогдох албан тушаалтан: Л.Рэнчинванжил          

Утас: 88042478