АРИЛЖААНЫ БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.

Монголбанкны зохион байгуулж буй “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Санхүү-Эдийн засгийн тэнхим Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэстэй  хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын “Харилцагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-г 2019 оны 11 сард хийж гүйцэтгэлээ. Уг судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний чанарыг тодорхойлох ServQual аргачлалын дагуу орон нутагт анх удаа хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

Судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг 2019 оны 12 сарын 5-ны өдөр Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэстэй хамтран МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 217 тоот танхимд амжилттай зохион байгуулж, зочноор Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 7 арилжааны банкны салбарын захирлууд болон ахлах мэргэжилтэнүүдийг урьж оролцууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгийн үр дүнд тодорхой нэр бүхий 5 банк ажиллагсаддаа зориулан судалгааны үр дүнг дахин танилцуулах саналыг судлаачдын багт тавьсан. МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Санхүү-Эдийн засгийн тэнхим нь бизнесийн болон төрийн байгууллагуудтай хамтрагч аль түвшний судалгааг хамтран хийж ажиллахдаа таатай байх болно.