МУИС, Орхон аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулав

МУИС-ийн удирдлагууд Орхон аймагт ажиллалаа. Орхон аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Орхон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал газар хэлсийн дарга, удирдлагуудын бүрэлдэхүүнтэй хүмүүс хүлээн авч Орхон аймаг МУИС хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Орхон аймгийн хувьд “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь тус сургуультай хамтран ажиллах, ЕБС-ийн багш нарыг МУИС-ийн Эрдэнэт сургуулийг түшиглэн мэргэжил дээшлүүлэх, эрдэмийн зэрэг цол ахиулах тал дээр хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг МУИС-ийн захирал, доктор  Я.Төмөрбаатар онцоллоо. 

Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь аймаг орон нутагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтарсан шинжилгээ судалгааны ажил хийх, төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн энэ арга хэмжээний үеэр МУИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээж, 75 жилийн ойн гарын бэлгийг аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргалд гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, баяр хүргэв.

 

Зар, зарлал

МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших
Цагаан сарын золголтонд урьж байна2018-02-14 14:02Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль дараах хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг2018-02-06 14:22Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалтын дүн /Орхон аймаг/2018-02-02 14:46Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалт явагдана2018-01-24 15:33Дэлгэрэнгүй унших
ЭЕШ-нд бэлдэх сургалтын бүртгэл явагдаж байна2018-01-06 13:52Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ2018-01-05 16:14Дэлгэрэнгүй унших
Баталгаат Орчуулгын товчоо ажиллаж байна2018-01-04 14:59Дэлгэрэнгүй унших