Найргийн хур-2018 наадмын бүртгэл эхэллээ

 МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “НАЙРГИЙН ХУР-2018” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН  УДИРДАМЖ

   Орхон аймаг                                                                                            2018.03.06

ЗОРИЛГО:

Шүлэг, яруу найраг сонирхогч, оюутан, сурагчдын авъяас, сонирхлыг хөгжүүлэх, бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох шүлэг бүтээлийг нь сурталчлан таниулж хөхүүлэн дэмжих, олны хүртээл болгоход оршино.

 ХАМРАХ ХҮРЭЭ: Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан,  ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцоно.

 ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:           

  1. Товч анкет, Цээж зураг
  2. Зохиосон шилдэг 3 шүлгийг Arial үсгийн фондоор 12 үсгийн хэмжээтэй А-4 цаасан дээр бичсэн байх
  3. Дээрх шаардлагуудыг хангасан бүтээл, товч анкетаа сургуулийнхаа номын сангийн эрхлэгчид 2018 оны 3 дугаар сарын 19-ний дотор цаасаар болон файлаар авчирч өгөх, мөн энэ pagma_09@yahoo.com хаяг, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн №109 тоот өрөөнд   хүлээн авна.
  4. Оролцогч шүлгээ өөрөө уншина.
  5. Оролцогч нар хувцаслалт, хувийн бэлтгэлээ хангаж ирэх.

ШАЛГАРУУЛАЛТ:

Тэмцээнийг хасагдах журмаар явуулах бөгөөд сүүлийн даваанд шалгарч үлдсэн оюутан, сурагчид  тайзан дээр 5 минутад шүлэг бичиж өрсөлдөнө. Тэмцээнийг Монголын зохиолчдын эвлэлийн гишүүд шүүн явуулна.

 ХУГАЦАА: “Найргийн хур”  яруу найргийн наадам 2018 оны   03 дугаар сарын 21 -ны 15.00 цагт  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Лекцийн  зааланд  болно.

 ХОЛБОО БАРИХ: Утас- 99359018

 ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

  • “Тэргүүн байр” Өргөмжлөл, Цом, мөнгөн шагнал
  • “Дэд байр” Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • “ Гутгаар байр” Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • “Тусгай байр” Өргөмжлөл , мөнгөн шагналаар  тус тус шагнаж урамшуулна.

МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА                     

НОМЫН САН-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Зар, зарлал

Мэдэгдэл2018-06-08 16:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #5: Доктор Т.Элдэв-Очир2018-04-25 10:05Дэлгэрэнгүй унших
Сургуулийн товч танилцуулга2018-04-02 11:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #4: "Монгол хэлний төлөөний үгийн өгүүлбэрт илрэх бүтэц, утга үүрэг"2018-03-29 09:41Дэлгэрэнгүй унших
Монгол-Японы төвтэй хамтран явуулах дараагийн сургалт "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА"2018-03-27 16:29Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж2018-03-23 12:05Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших
Цагаан сарын золголтонд урьж байна2018-02-14 14:02Дэлгэрэнгүй унших