Номын сан мэдээллийн төв

Эрхэм зорилго: Тус сургуулийн оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт мэдээллийг эрх тэгш, нээлттэй хүргэх номын сангийн чанартай  үйлчилгээ үзүүлэх, оюутны бие даан суралцах нөхцлийг хангах, сургалтын дэвшилтэд бүтээлч орчинг бүрдүүлэхэд оршино.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн номын сан нь анх 1992 онд Англи хэлний тэнхимийн дэргэд 200 гаруй номын фондтой байгуулагдаж байсан бол өдгөө  уншлагын 2 танхим, эрдэм шинжилгээний болон тогтмол хэвлэлийн уншлагын танхим монгол, гадаад фондоос бүрдсэн нийт 235 м2 талбай бүхий 130 суудалтайгаар  орчин цагийн номын сан-мэдээллийн төв болон өргөжөөд байна. Номын сангийн фондод 7 хэл дээрх  20000  гаруй ном сурах бичиг байгаа ба номын фондыг жилд дунджаар 600-800 шинэ номоор баяжуулан ашиглаж байна. Мөн гадаад болон дотоодын 30 гаруй мэргэжлийн сонин сэтгүүл захиалан уншигчдадаа үйлчилж байна. 

Номын сан нь номын сангийн эрхлэгч 3 мэргэжлийн номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Цахим номын үйлчилгээ : 2014 онд “МУИС-ийн номын сангийн журам” шинэчлэн батлагдсанаар  цахим номоор фонд бүрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. 2015-2016 оны хичээлийн жилд номын сангийн програм хангамжийг шинэчлэх төслийн хүрээнд цахим номыг уншигчдад хүргэх боломжтой болсон. 2004 оноос Lib4U номын сангийн автоматжуулагдсан программ хангамжийг ашиглан ажиллаж байгаад 2012 оноос Номын сангийн “Коха” программыг ашиглан  үйлчилж эхлээд байна.

Монгол номын фонд

Тус фонд нь Эдийн засаг, Маркетинг, Менежмент, Нягтлан бодох бүртгэл, Улс төр, Түүх, аялал жуулчлал, Хэл шинжлэл, Сэтгэл судлал, Уран зохиолын 11000 гаруй номтой.  60 суудал бүхий уншлагын танхимтай.

Гадаад номын фонд

Тус фонд нь Англи, Орос, Хятад, Япон, Солонгос, Герман хэлний ном, болон Ауди, СD, DVD, кассетаас   бүрдсэн нийт 9000 гаруй номын фондтой үйл ажиллагаагаа явуулж байна. 60 суудал бүхий уншлагын танхимтай.

Эрдэм шинжилгээний фонд

Тус фонд нь  гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүл болон доктор, магистр, бакалаврын зэрэг горилсон эрдэм шинжилгээ судалгааны 400 гаруй бүтээлээр тус сургуулийн багш, оюутан, ажилтан, ажиллагсадад үйлчилгээ үзүүлж байна. Мөн МУИС-ийн Төв номын сангийн цахим санд байгаа 2000 гаруй эрдэм шинжилгээ судалгааны бүтээллийг  онлайнаар үзэх боломжтой.