Илтгэлийн уралдаан

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Хэзээ:                                     2018 оны 2 дугаар сарын 23

Зохион байгуулагч:             МУИС-ийн Эрдэнэт сургууль, Орхон аймгийн БСУГазар

Дэмжигч:                              Орхон аймгийн засаг даргын тамгын газар

Явагдах газар:                     МУИС-ийн Эрдэнэт сургууль, танхим №312

Хамрах хүрээ:                      Орхон аймгийн СӨБ, ЕБС, МСҮТ -ийн багш нар

Уралдааны  зорилго:    Боловсрол судлал, хэл шинжлэлийн чиглэлээр судалгааны ажлын бүтэц аргазүйн талаар онолын болон дадлага эзэмших   боловсролын тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд судлаачид илтгэл тавих, харилцан шинэ мэдлэг түгээх, туршлага солилцох зорилготой.

Илтгэлийн сэдвийн хамрах хүрээ:

  • Хэл соёл
  • Боловсрол судлал

Илтгэл хүлээн авах хугацаа:

Илтгэлийг бүрэн эхээр (full text) нь болон илтгэлийн товч танилцуулга (presentation) хүлээн авах хугацаа:

2018 оны 2 дүгээр сар 23-ны 12:00 цаг хүртэл

Илтгэлийн эхэд тавигдах шаардлага:

  1.  Илтгэлийг MSW программаар Times New Roman  фондоор бичих
  2. Хуудсын хэмжээ А4, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай /Single/, бичвэрийн хоёр талыг тэгшлэх /Justify/
  3. Эшлэлийн зүүлт /Insert footnote/-ээр бичих
  4. Илтгэл 4-10 хуудас байх
  5. Хамтарсан илтгэл байж болно
  6. Илтгэгчийн нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газар, холбоо барих утас, цахим хаягийг тодорхой бичих
  7. Түлхүүр үг: 5-аас доошгүй

Илтгэлийг хүлээн авах хаяг:   МУИС-ийн Эрдэнэт сургууль: erdenet.num@gmail.com гэсэн цахим хаягаар илгээнэ үү.

Шагнал:

Аман болон Ханан илтгэл тус бүрээр байр эзлүүлнэ.

I           байр                

II          байр                

III        байр                

Тусгай байр               

Холбоо барих утасны дугаар:     999044277,  99367747

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛЬ

 “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

 

ХАНАН ИЛТГЭЛИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ:

Илтгэлийн нэр

Зохиогчдын овог нэр, улсын нэр, байгууллагын нэр, электрон шуудангийн хаяг

Үндсэн хэсэг /судалгаа шинжилгээ, тэдгээрийн үр дүн/

Дүгнэлт, санал

ХАНАН ИЛТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ФОРМАТ:

Ханан илтгэлийг бэлэн хэвлэж ирүүлэх

Times New Roman фондоор, 20-24 pt үсгийн өндөртэй бичих

Илтгэлийн гарчгийг том үсгээр, 28 pt үсгийн өндөртэй, Bold форматаар мөр голлон бичнэ.

Дэд гарчгууд /хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг г.м/ нь 24 pt үсгийн өндөртэй, Bold форматаар зүүн талдаа зэрэгцэх

Постерийн хэмжээ 160*80

ХАНАН ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Ханан илтгэлийн хэвлэлийг хүлээн авах хугацаа -2018 оны 2 дугаар сарын 23

 

Ханын илтгэл бэлдэх, тавих /preparation and presentation of Poster presentation/

Постер буюу ханын илтгэл бэлдэх, тавих

Эрдэм шинжилгээний хурлын нэг чухал хэсэг нь ханын илтгэл байдаг. Мөн ханын илтгэлийг сургууль, судалгааны байгууллагууд корридори өрөөний хананд тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, амжилт, үр дүнгүүдийг толилуулах зорилгоор дэлгэж ашигладаг.

Ханын илтгэл нь том хэмжээтэй цаасан дээр зайнаас харагдахуйц байдлаар үйлдсэн судалгааны ажлын үр дүнг харуулсан мэдлэг мэдээлэл дамжуулах үүрэгтэй самбар юм.

Ханын илтгэл нь ханын сонинтой яг ижил чанаруудыг агуулна. Энэ өгүүлэлд хэрхэн ханын илтгэл бэлдэх, зарим нэг санаанууд, өөрийн бэлдсэн ханын сонинг хэрхэн тайлбарлаж ярих, зочидтой хэрхэн харилцах талаар толилуулна. Их сургуулийн альч шатанд оюутнууд, судлаачид, эрдэмтэд ханын илтгэл бэлдэж тавих шаардлага гарч байдаг.

Олон улсын ус-хүрээлэн буй орчны инженерчлэлийн холбооны (IAHR) Мөсны судалгааны бүлгэмээс 2 жил тутамд зохион байгуулдаг Олон улсын мөсний судалгааны симпосиум (23th ICE) дээр тавигдсан ханын илтгэл

Ханын илтгэл бэлдэх

Тухайн эрдэм шинжилгээний хуралд илгээсэн өгүүллийн агуулгын дагуу ханын илтгэлийг бэлдэх хэрэгтэй. Бэлдэхийн өмнө эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагчаас тодорхой формат, хэмжээ заасан эсэхийг асуух хэрэгтэй. Ханын илтгэл нь дараах төрлүүдтэй байна.

Гонзгой (босоо)

Хэвтээ

Хавтаст (Гурав нугалсан)

 

Гонзгой - Азийн ихэнх орнууд гонзгой байдлаар ханын илтгэлийг бэлдэхийг шаарддаг. Тайлбарлагч нь өндөр хүн бол их тохиромжтой. кк. Гонзгой байхын давуу тал нь тухайн үзүүлэх гэж буй мэдээлэл, зураг хөрөг, графикийн хэлбэрээс хамаарах байх. Гонзгой илтгэл нь үзүүлэх гэж буй мэдээллийг логик дараалаар харах боломжийг олгодог байж болох юм. Мөн тайлбарлагч нь нэг талдаа зогсоод ханын илтгэл дээрх бүх зүйлсийг гүйцэт зааж тайлбарлах боломжтой. Илтгэл тавьж байх үед ханын сонингынхоо урдуур үзэгчдээ халхалж алхах нь тохиромжгүй. Гонзгой зай нь хоёр хуваагаад мэдээллээ дарааллаар байрлуулахад тохиромжтой. Өөрөөр хэлбэл зайн төлөвлөлт хийхэд нээх толгой гашилдаггүй. Илтгэлийг байрлуулахдаа доод хүрээг нь тайлбарлагчийн бүсэлхийнээс заавал дээш байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд дүгнэлт, нэгтгэл гэх мэт нь ихэвчлэн ханын илтгэлийн доод хэсэгт байрладаг учир үзэгчдэд ердийн байрлалд харагдах ёстой. Үзэгч толгойгоо эгц байлгаад зөвхөн нүдээ хөдөлгөхөд ханын илтгэлийн бүх зүйлс харагдаж байх ёстой.  Гонзгой форматтай үед ямарч илтгэлийн гарчгийг хамгийн дээр том үсгээр нүдэнд дүүрэн харагдахаар бичих боломжтой байдаг. Урт гарчиг багтахгүй олон мөр болж асуудал үүсгэж болох ч ханын илтгэлийн гарчиг товч тодорхой байх хэрэгтэй. Өгүүллийн нэртэй ханын илтгэлийн нэр адил биш байж болно.

Хэвтээ - Европ, Америкийн орнууд энэ хэлбэрийг илүүд үздэг. Цаасны хэмжээний хувьд америк болон олон улсын гэсэн маш олон харьцаанууд байдаг. Хэвтээ ханын сонин нь хүний нүдний харах хүрээнд маш тохирсон байдаг гэж хэлж болно. Хүн зөвхөн толгойгоо бус нүдээ баруун зүүн тийш хөдөлгөхөд л бүхий л мэдээлэл шүүрдэгддэг болхоор ихэнх судлаачид, үзэгчид энэ хэлбэрт дуртай байдаг. Нэг сул тал нь хэт өргөн бол тайлбарлахад төвөгтэй, илтгэлийн хоёр талд хэд хэдэн удаа гарах шаардлага гардаг. Мөн зайн төлөвлөлт хийхэд хэвтээ байрлал нилээд төвөг учруулдаг. Гарчиг бичихэд гарчигний хэсгийн зай ашиглалтанд маш сайн анхаарах хэрэгтэй. Хоёр талд нь лого энэ тэр тавьж тэгш хэмийг сайн хангаарай.

Хавтаст - Тусгай үед энэхүү ханын илтгэлийг хэрэглэнэ. Үнэндээ хананд бус ширээн дээр дэлгэж ашиглана. Дээр үеийн гурван талтай толь шиг хэлбэртэй учир тогтвортой, хатуу цаасан дээр үйлдэх хэрэгтэй. Төлөвлөлт нь хэвтээ ханын илтгэлтэй ижил, голын том хавтгай дээр гол үр дүнгүүдийг оруулж өгнө. Энэ илтгэлийн урд бүтээгдэхүүнийг тавьж танилцуулбал илүү гоё болно.

 

Загварын тухай

Ханын илтгэлийн гол зорилго нь зураг, график, диаграмын тусламжтайгаар мэдээллийг уншигчидад хүргэх юм. Уншигч мэдээллийг уншиж бус харж ойлгох боломжийг бүрдүүлэх нь чухал. Тиймээс ерөнхийдөө дараах харьцааг баримжаална.

Бичвэр - 20 хувь

Зураг, график дүрслэлүүд - 40 хувь

Хоосон орон зай, туслах дүрслэлүүд - 40 хувь байна.

Цаасны хэмжээний хувьд А0 -той ойролцоо цаасан дээр ихэвчлэн бэлдэнэ. Энэ цаастай үед үсэгний хэмжээ нь дараах байдалтай байвал сайн.

Гарчиг   70-100

Толгойнууд, дэд гарчиг (Оршил, Арга, Үр дүн г.м)    30-50

Ердийн өгүүлбэрийн үсэг     28-35

зохиогчдын нэрс, тэдгээрийн тухай бол    50-аас доош /бага л байвал сайн/

Зураг, графикийн тайлбар      18-24pt гэх мэтээр байвал аятайхан харагдана.

 

Үсгийн тиг нь arial, times, helvetica, calibri энэ тэр байвал зүгээр байхаа.

Өгүүлбэрийг ердийн хэлбэрээр бичнэ. Ямар ч хүндэтгэлийн хэлбэр, ш.ухааны өнгөтэй байхгүй байвал зүгээр. Урт өгүүлбэрээс аль болох зайлсхийж, түлхүүр үг, холбоо үгнүүдийг ашиглавал зүгээр. Англи хэл дээр бичиж байгаа бол зөвхөн идэвхитэй цагыг ашиглана. Идэвхигүй цагыг аль болох ашиглахгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн л өгүүлбэр нь богино байвал сайн. Өгүүлбэрийн дунд чухал утгатай үг, хэсгийг хэвтээ байдлаар эсвэл тод байдлаар тодотгож өгөх хэрэгтэй. Өгүүлбэрийг мөрний турш дүүрсэн (justify) байдлаар журамлавал аятайхан харагдана. Мөрнүүдийн төгсгөл хөрөөний ир шиг байх нь их текстийг уншихад хэрэгтэй болох боловч үзэмжийн хувьд онцгүй харагдана.

 

Өгүүлбэрийн мөр хоорондын зай том байх хэрэгтэй. Мөр хоорондын зай ойр бол шавж харагдаад онцгүй.

 

Үсэг бичлэгийн өнгийг маш анхааралтай сонгох хэрэгтэй. Хөнгөн өнгөөр өгүүлбэр, бичлэгийг бичиж болохгүй. Мөн өгүүлбэрийн өнгөтэй зохицохгүй өнгөөр фон үүсгэж болохгүй. Хэт алаг мяраан бол нүд халтираад харахад хэцүү. Зүгээр энгийн, даруухан, аятайхан өнгөнүүдийг сонгож график дүрслэлдээ, дизайндаа ашиглаарай. Аль болох эсрэг өнгөнүүдийг ашиглах хэрэгтэй. Хар фонтой бол цагаан бичлэг гэдэг ч юм уу.

Ижил төрлийн бараан өнгөнүүд ялгарч харагдахгүй гэдгийг анхаараарай.

Ханын илтгэлийн дэвсгэр өнгө нь цагаанаараа л байсан нь дээр. ялангуяа ш.ухааны чиглэлийн илтгэлүүд академик чанартай байх ёстой учир элдэв янзын эрээн мяраан өнгө хэрэггүй. Үзэгчид дургуй байх нь гарцаагүй. Харин дэд гарчигнуудад тусгай нүдний харц татхаар дэвсгэр өнгө буюу фон өгч болно. Өгөхгүй бол үсгийг нь тод хараар эсвэл ямар нэгэн байдлаар шууд л аан энэ гарчигнууд байна гэх сэдэл өгөхөөр бичигдсэн байх ёстой. Нуулгүй хэлэхэд хүмүүс эхлээд ерөнхий зургийг нь харна. Дараа нь за байз гарчиг нь юу юм бол гэж дээд ирмэгийг нь харна. Тэгээд сонирхолтой санагдвал дэд гарчигнуудыг харж үр дүнг хайж эхлэнэ.

Гол нь уншигч, үзэгчид дор хаяж 1.5 м-ээс хол зайнаас ханын илтгэлийг үзнэ. Тэр зайнаар уншигдахаар харагдахаар байх хэрэгтэй.

Оруулах гэж зураг, график ажлуудын үндсэн хэмжээс алдагдуулж болохгүй. Дээш доош нь масштабгүй сунгаж оруулж болохгүй. График ажлуудын өнгөний нягтшил сайн байх хэрэгтэй. Муу чанартай зураг зохиогчийг чадваргүй харагдуулна. График ажлууд заавал тайлбартай байх хэрэгтэй. График ажлуудын байрлалыг сайтар балансласан байдлаар хийж өгнө.

Үр дүн, дүгнэлт хоёр маш анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Мэдээллүүдийг, илтгэлийг логик урсгалын дагуу байрлуулах эсвэл ур урсгалын дагуу уншиж болохоор тэмдэглэгээ, хаягуудыг ашиглах хэрэгтэй. Дүгнэлт нь маш ойлгомжтой, чанартай, бядтай байх хэрэгтэй.

 

Бас нэг чухал зүйл нь чаашдын хийх ажлын талаар төсөөлөл, эсвэл урьдчилсан үр дүнг мөн харуулах хэрэгтэй. Энэ чухал шүү.

Интернэт дээр маш олон бэлэн форматууд байгаа. Гэхдээ тэдгээрийг шууд ашиглаж болохгүй. Таны ханын илтгэл өвөрмөц, таны бүтээл байх ёстой. Мөн ханын илтгэл бэлтгэх ажлыг хүндээр тусгаж авах хэрэггүй. Та хүссэнээрээ зохиож бүтээхэд болно. Гол нь дээрх зарим зүйлсийг л анхаарах хэрэгтэй. Гол нь энэ ханын илтгэл таны санааг, хэлэх гээд байгаа зүйлсийг уншигчидад асуудалгүй л дамжуулдаг байх хэрэгтэй. Энэ гол шаардлагыг л барьж ажиллах хэрэгтэй.

Ингээд өөрийн үйлдсэн ханын илтгэлийг доорх зургаар харуулав.

Ханын илтгэл буюу постер. Хэвтээ хэлбэртэй, гурван баганатай, гол хэсэгтээ үр дүнг байрлуулсан. Ханын илтгэл гэх гэж байгаад ханын сонин гэж бичих гээд байх юм.

Энэ илтгэлд логик дарааллыг хангахын тулд одтой тоонуудыг дэд гарчгуудын ард байрлуулсан байгаа. Хоосон зай бараг үлдээгүй нь энэ ханын илтгэлийн сул тал юм.

Нэг онцлог нь гарсан үр дүнгүүдээр бичлэг үйлдээд youtube-д байршуулж, түүний холбоосыг QR кодонд шилжүүлж зохих хэсгүүдийн хажуул байрлуулсаныг харж болно. Ханын илтгэл дээр хөдөлгөөнт дүрс, бичлэг үзүүлэх боломжгүй учир энэ бол хамгийн шилдэг санаа юм. Үзэгч хүсвэл гар утсаараа уг кодыг уншуулж бичлэгүүдийг үзэх боломжтой. Жишээ болгон нэг кодыг оруулъя.

Энэ QR кодыг уншуулахад дараах бичлэг явах ёстой.

Та ханын илтгэлээ сонирхолтой байлгахын тулд орчин үеийн технологуудыг ашиглах хэрэгтэй. Яг дээрх шиг.

Дээрх ханын илтгэлд нийт 4-н бичлэгийн ажил орсон бөгөөд бүгд youtube дахь миний сувагт ачаалагдсан байгаа.

Ханын илтгэл тавих

Илтгэлээ бэлдсэн бол одоо илтгэлтэйгээ хэрхэн ажиллаж ярих тухай бодож, төлөвлөж эхлэх хэрэгтэй. Ханын илтгэл нь ихэвчлэн том зааланд, том өрөөнд болох ба бөөн хүмүүс энэ тэнд чанг дуугаар ярьцгаах болно. Үнэндээ та дутахааргүй дуугарч байж өөрийн ажлаа хүмүүст хүргэж чадна. Аман илтгэл бол өгөгдсөн хэдэн минутанд хурлын өрөөнд сууж буй бүх хүмүүст нэгэн зэрэг илтгэх бол ханын илтгэл нь ирсэн хүн болгонд л ярьж өгөх их ажил юм. Ханын илтгэл тавих процесс нь бараг л хэдэн цаг үргэлжилнэ. Үнэндээ та яаж энэ олон цаг ярьнаа гэж санаа зовьж байгаа байх. Санаа зовох зүйл байхгүй, чөлөөтэй, маазраатай, ярьж тайлбарлаж, санал солилцсоор байтал олон цаг нисээд л өнгөрдөг.

Илтгэл тавьна гэдэг бэлтгэл шаарддаг ажил. Та хонины хүнд хоол, хожгор толгойнд малгай хэрэгтэй гэдгийг мэднэ дээ.

Муу хүнд сайн бэлтгэл

 Сайн бэлтгэл бүх л зүйл хэрэгтэй. Ханын илтгэл дараах гурван шаттай байж болно.

 

 Танилцуулга хийх илтгэл

 Ерөнхийлж ярих үе

 Харилцан яриа

Зарим үед хурлын зохион байгуулалтаас хамаарч танилцуулга илтгэл хийгдэхгүй байж болно. Энэ нь 3 мин хугацаанд маш товчоор илтгэлээ ярих явдал юм. Энд өөрийн тухай танилцуулаад, юуг судалсанаа, ямар аргаар судалсанаа, ямар үр дүнг гаргасанаа, юу гэж дүгнэснээ маш товчоор л ярьна. Эндээс хамаарч таны илтгэлийг сонирхох хүн тодорхой болно. Танилцуулга илтгэлээс хүмүүс аль илтгэлийн очиж үзэхээ шийддэг.

Танилцуулга илтгэл хийгдэхгүй бол үзэгчид эргэн тойронд алсуур явж бүх илтгэлийг харсаны үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй болно. Ингээд таны илтгэл дээр үзэгч ирсэн бол Ерөнхийлсөн илтгэлээ тавих хэрэгтэй. Энэ илтгэл нь 5 мин дотор байх шаардлагатай. Үүний дараа уншигчийг ойлгосон эсэхийг асууж, асуулт хариултын харицлан яриаг өрнүүлнэ.

Ерөнхийлсөн илтгэл тавьж байхдаа хадуурч болохгүй. Илтгэлийн дундуур ирсэн зочдод бид одоо энэ тухай ярьж байгаа шүү, энд явж байна гэх мэтээр элсүүлж цаашаа замдаа буцаж орох хэрэгтэй. Илтгэл нь харилцаатай байдлаар явагдах ёстой. Та үргэлжлүүлээд л, үзэгчтэйгээ харилцахгүй бол муу илтгэл болно. Энэ ингэлээ, энийг ойлгосон уу, өөрөөр тайлбарлах уу гэх мэтээр үзэгчтэйгээ нягт ажиллах хэрэгтэй. Үндсэндээ та бол үзэгч, ханын илтгэл хоёрын хооронд л гүүр болно гэсэн үг юм. Үзэгчийг ханын илтгэлээс мэдлэг мэдээлэл олж авахад туслах хүн нь та - илтгэгч, тайлбарлагч юм. Үзэгчийн түвшин, сонирхолыг нь мөн асуугаад түүн дээр үндэслэж холбогдож илтгэлээ өгвөл сайн ажил болно.

Ханын илтгэлд дүрслэгдсэн, орсон юмс болгоныг уялдаатайгаар логиктойгоор тайлбарлах хэрэгтэй. Хэсгүүд өөр хоорондоо уусан холбогдсон байх хэрэгтэй. Үзэгчийн анхаарлыг маш алдалгүй хадгалсаар байгаад илтгэлийг дуусгах нь чухал.

Илтгэх яриа нь энгийн, ердийн байх ба үзэгчдэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. За тэгээд гадаад хэл дээр бол бүр ярих зүйлсээ нэг нэгэнгүй бичиж, олон удаа бэлтгэл хийх хэрэгтэй. Илтгэлийн үед аль болох бэлтгэлийн чиглэлээ баримтах хэрэгтэй.

Ингээд өөрийн бэлдсэн ярианы ноорогоо таньд толилуулж байна. Алдаа мадгыг маань өршөөж хайрлаарай. Доорхи ярианаас та түлхүүр өгүүлбэрүүдийг өөрийн яриандаа ашиглах боломжтой.

Зар, зарлал

Оюутан танаа зөвлөмж хүргүүлэх нь2018-10-23 12:59Дэлгэрэнгүй унших
Мэдэгдэл2018-06-08 16:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #5: Доктор Т.Элдэв-Очир2018-04-25 10:05Дэлгэрэнгүй унших
Сургуулийн товч танилцуулга2018-04-02 11:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #4: "Монгол хэлний төлөөний үгийн өгүүлбэрт илрэх бүтэц, утга үүрэг"2018-03-29 09:41Дэлгэрэнгүй унших
Монгол-Японы төвтэй хамтран явуулах дараагийн сургалт "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА"2018-03-27 16:29Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж2018-03-23 12:05Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших