Санхүү, хангамж, үйлчилгээний алба

Тус алба нь Монгол Улсын Их Сургуулийн Эрдэнэт Сургуулийн стратеги төлөвлөгөөний урт болон дунд хугацааны бодлого, зорилго зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг зөв хуваарилах, багш ажилтны ажиллах, сургалт судалгаа явагдах, оюутан суралцах таатай орчныг бүрдүүлэх, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангаж ажиллах чиг үүрэг бүхий бүтцийн нэгж юм.

СХҮА-ны зорилго нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай болон бусад  эрх зүйн актуудад нийцүүлж аж ахуй санхүүгийн хэрэглүүрийг төвлөрүүлэн хуваарилах, ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд оршино.  

Тус алба нь Санхүү хангамжийн хэсэгт  ахлах нягтлан бодогч-1, нягтлан бодогч-2, хангамж хариуцсан ажилтан-1, нярав-1 нийт 5 ажилтан албан хаагч, Үйлчилгээний хэсэгт зал зохион байгуулагч-1, сүлжээний ажилтан-1, жижүүр-4, ОДБ-ны жижүүр-4, хувцас харагч-2, цахилгаанчин-1, слесарь-1, үйлчлэгч-8, цайны газрын ажилтан-3 нийт 25 ажилтан, бүгд 30 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Байгууллагын хэмжээний бүх объектын бүрэн хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, гадна тохижилт, ашиглалт, дотоод орчны эрүүл ахуй, ажиллагсдын таатай ажиллах, суралцагсдын суралцах нөхцлийг анхаарч ажиллахын зэрэгцээ СХҮА-ны харъяанд Спорт зал, Оюутны дотуур байр, Цайны газар зэрэг нэгжүүд нь багш ажилтан суралцагсдад  үйлчилдэг.

Зар, зарлал

Сургуулийн товч танилцуулга2018-04-02 11:06Дэлгэрэнгүй унших
Эрдэмтдийн индэр цуврал #4: "Монгол хэлний төлөөний үгийн өгүүлбэрт илрэх бүтэц, утга үүрэг"2018-03-29 09:41Дэлгэрэнгүй унших
Монгол-Японы төвтэй хамтран явуулах дараагийн сургалт "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА"2018-03-27 16:29Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж2018-03-23 12:05Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль Монгол-Японы төвтэй хамтарсан нээлттэй онлайн семинарт урьж байна2018-02-21 12:26Дэлгэрэнгүй унших
“Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулж буй “Faculty writing retreats” хөтөлбөрт” урьж байна2018-02-20 13:19Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Лекцийн зочин багш” хөтөлбөрт урьж байна!2018-02-20 13:15Дэлгэрэнгүй унших
Цагаан сарын золголтонд урьж байна2018-02-14 14:02Дэлгэрэнгүй унших
МУИС-ийн Эрдэнэт сургууль дараах хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг2018-02-06 14:22Дэлгэрэнгүй унших
Сорил-2018 шалгалтын дүн /Орхон аймаг/2018-02-02 14:46Дэлгэрэнгүй унших